ЦЕГ: Баярын өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, эд зүйлсээ алдахаас сэрэмжилнэ үү

GNNGNN
Jul 11, 2024  
 0
ЦЕГ: Баярын өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, эд зүйлсээ алдахаас сэрэмжилнэ үү

Баяр наадмын өдрүүд болон аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдож иргэд, жуулчид нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг хүн ихээр цуглардаг олон нийтийг хамарсан арга хэмжээний үед санамсар, болгоомжгүй байдлаасаа болж эд зүйлээ хулгайд алдах, гээх, орхих зэргээр эд хөрөнгөөрөө хохирдог.

Иймд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.

Хэрэв та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөжхохирсон бол дараах мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандана уу. Үүнд:

1. Төв цэнгэлдэх хүрээлэнд: 9 хаалга Цагдаагийн шуурхай бүлэг
2. Хүй долоо худаг: Цагдаагийн хүрээ
3. Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон харьяанутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хандана уу.

 

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.