ЦЕГ: АН-ЫН БАЙРАНД СОГТУУ ХҮМҮҮС ЗОДОЛДСОН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны аравдугаар сарын 5-ны өдрийн 21:15-цагт “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Ардчилсан намын байранд согтуу хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага ирүүлжээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Шалгалтын явцад Ардчилсан намын ухуулах байранд нэр бүхий нэр дэвшигч нь ухуулагч 5 иргэний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Монгол Ардын намын нэр бүхий 10 ухуулагч орж, ухуулах байранд архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо түлхэлцэн эрх чөлөөнд нь халдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд мэс хэрэглэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй" гэлээ.