Ц.БЯМБА-ОТГОН ТӨРИЙН ИХ БАЯР НААДАМД УЛСЫН АРСЛАН ЦОЛТОЙ ЗОДОГЛОНО

GNNGNN
Jun 16, 2024  
 0
Ц.БЯМБА-ОТГОН ТӨРИЙН ИХ БАЯР НААДАМД УЛСЫН АРСЛАН ЦОЛТОЙ ЗОДОГЛОНО

 

Түмэн олны хүлээдэг төрийн их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Өнгөрсөн жилийн баяр наадмаар ес даван түрүүлж Улсын арслан болсон М.Бадарчаас сэргээш илэрсэн гэж үзэж, түүнд унасан бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох шийдвэр гарсан байгаа билээ.

Тэгвэл есийн даваанд түүнд өвдөг шороодсон Улсын гарьд Ц.Бямба-Отгон өнөө жил Улсын арслан цолтой болж, төрийн их баяр наадамд арслан цолоо дуудуулан гарахаар болжээ.