ЦАГДААГИЙН ДӨРВӨН АЛБА ХААГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

GNNGNN
Apr 3, 2024  
 0
ЦАГДААГИЙН ДӨРВӨН АЛБА ХААГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН ДӨРВӨН АЛБАН ХААГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ӨНГӨРСӨН САРД ГАРЧЭЭ.

Тодруулбал, нэр бүхий аймгийн цагдаагийн нэг дэслэгч, гурван ахлагч нийлж 13 настай охиныг нэгнийхээ гэрт дуудаж хүчирхийлэл үйлдсэн байна.

13 настай охин гэрээсээ дайжиж алга болсон тул гэрийнхэн цагдаагийн байгууллагад ханджээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааны үеэр олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой дотно харилцаа тогтоож эхэлсэн гэж Өрөг.мн сайтад мэдээлсэн юм.

Уг ноцтой хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-өөс тодруулахад "Тус хэргийг цагдаагийн дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ талаар удахгүй албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн юм.

Уг хэргийн талаар бид эргэн мэдээлнэ.