ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ОНЛАЙНААР ЦАГИЙН АЖИЛ ХИЙГЭЭД МӨНГӨӨ ӨСГӨӨРЭЙ” ГЭХ ЗАРЫН ДАГУУ ОЛОН ИРГЭН ЗАЛИЛУУЛЖ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногийн хугацаанд /2024.08.05-08.11-ний өдрүүдэд/ иргэд, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 632 бүртгэгдсэнээс 45 нь залилах гэмт хэргийн талаар байх бөгөөд иргэдэд нийт 280 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.
Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь ангилан авч үзвэл:
Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:
Энэ оны эхний 7 сарын байдлаар Залилах гэмт хэрэг 7063 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан хэдий ч уг гэмт хэргийн улмаас иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Өөрөөр хэлбэл 1500 иргэн дундаж үнэтэй 2-3 өрөө байртай болох, 600 орчим оюутан АНУ-д 4 жилийн хугацаанд боловсрол эзэмших, нийслэл хотод 320 хүүхдийн суудалтай сургууль 38-ыг барих хэмжээний мөнгийг залилагч нар луйвардсан байна.
Залилагч нарын дараагийн БАЙ болохгүйн тулд онлайнаар мөнгө, санхүүтэй холбоотой аливаа зар, үйлчилгээнд итгэхгүй байх, чат мессежний дагуу мөнгө шилжүүлэхдээ заавал утасдаж тодруулах, үл таних хүнд урьдчилгаа, шимтгэл, баталгаажуулах төлбөр зэрэг нэрийдлээр мөнгө шилжүүлэхгүй байх, өөрийн банк, зээлийн аппликейшин зэргийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.