ТРАНС ТОС НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН, ХАРВАЛТ ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ТРАНС ТОС НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН, ХАРВАЛТ ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Транс тос гэдэг нь өндөр хэмд халаасан шингэн тосон дундуур ус төрөгч нэвтрүүлэх аргаар боловсруулсан хатуу исэлдэхэд тэсвэртэй тосыг хэлдэг. Энгийнээр хэлбэл, үйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг хэлнэ.

Уг тос нь муу холестерины түвшинг нэмэгдүүлэн сайн холестерины түвшинг багасгаж зүрх судасны өвчин, харвалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Байгалийн гаралтай тосноос 1000 дахин илүү хортой.

ДЭМБ-аас хоногийн хоолоор авах транс тосыг нийт илчлэгийн 1 хувь хүртэл бууруулахыг зөвлөсөн байдаг бөгөөд гурилан бүтээгдэхүүн, шоколад, чипс, өрмөнцөр зэрэг нь транс тос ихээр агуулсан байдаг. 

Иймд та бүхэн худалдан авалт хийхдээ хүнсний бүтээгдэхүүний шошгыг сайтар уншиж, зөв сонголт хийгээрэй гэж НЭМҮТ-өөс зөвлөв.