Т.МӨНХСАЙХАН: 2000 ТУН ВАКЦИНЫГ МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН ХҮМҮҮСТ ХИЙНЭ

GNNGNN
Feb 3, 2025  
 0
Т.МӨНХСАЙХАН: 2000 ТУН ВАКЦИНЫГ МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН ХҮМҮҮСТ ХИЙНЭ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ийн Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллалаа.

Энэ үеэрээ халдварт менингококкт өвчний үеийн бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өгөв.

ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте,

“Менингококкт халдвар нь вирусаар үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлүүдийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн оффисдоо хүргүүлэн Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан,

“Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт 2000 тун вакциныг өвчтөний ойрын хавьтлууд болон эрсдэлт хүрээлэлд хийнэ" гэв.