TIKTOK 600 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЛГЭВ
TIKTOK 600 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЛГЭВ

Европын Холбооны тэргүүлэх мэдээлэл хамгааллын байгууллага болох Ирландын Мэдээлэл Хамгааллын Комисс (DPC) TikTok компанид 530 сая евро (ойролцоогоор 600 сая ам.доллар) хэмжээний торгууль ногдуулжээ. Энэ нь Европын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Хятадад хууль бусаар шилжүүлж, Европын мэдээлэл хамгааллын дүрэм (GDPR)-ийг зөрчсөнтэй холбоотой юм
TikTok компанийн Хятадад байрладаг ByteDance эцэг компанийн ажилтнууд Европын хэрэглэгчдийн мэдээлэлд алсаас хандаж байсан нь илэрсэн бөгөөд энэ нь Хятадын хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагууд мэдээлэлд хандах боломжтойг харуулж байна. TikTok анх Европын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадад хадгалаагүй гэж мэдэгдэж байсан ч, 2025 оны 2-р сард зарим мэдээлэл Хятадын серверт хадгалагдаж байсныг хүлээн зөвшөөрч, дараа нь устгасан байна
TikTok уг шийдвэрийг эсэргүүцэж, 2023 онд хэрэгжүүлсэн “Project Clover” хөтөлбөрийн хүрээнд Европ дахь хэрэглэгчдийн мэдээллийг Европ болон АНУ-д байрлах дата төвүүдэд хадгалах, алсаас хандах хандалтыг бие даасан байдлаар хянах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авсан гэж мэдэгдсэн байна
Энэхүү 600 сая ам.долларын торгууль нь GDPR-ийн хүрээнд ногдуулсан гурав дахь том хэмжээний торгууль бөгөөд өмнө нь Meta болон Amazon компаниудад ногдуулсан торгуулиудын дараа орж байна
TikTok компани зургаан сарын дотор Европын мэдээлэл хамгааллын шаардлагыг хангахгүй бол Хятадад мэдээлэл шилжүүлэхийг зогсоох шийдвэрийг DPC гаргаад байна