МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 109-Р БАЙРТ “ХҮНД” АНГИЛАЛД ОРЖЭЭ

МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 109-Р БАЙРТ “ХҮНД” АНГИЛАЛД ОРЖЭЭ

GNNGNN
May 5, 2025  
 0
МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 109-Р БАЙРТ “ХҮНД” АНГИЛАЛД ОРЖЭЭ

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас 2025 оны 5-р сарын 2-нд нийтэлсэн Хэвлэлийн эрх чөлөөний дэлхийн индексээр Монгол Улс 180 орноос 109-р байрт жагсаж, “хүнд” ангилалд багтжээ

Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд 2023 онд Монгол Улс 88-р байрт жагсаж байсан юм

RSF-ийн тайланд дурдсанаар, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль эрх зүйн орчин сул, сэтгүүлчдийн эх сурвалжийн нууцыг хамгаалах баталгаа хангалтгүй, гүтгэлгийн хэргээр сэтгүүлчдийг шүүхэд өгдөг практик түгээмэл байсаар байна

Мөн сэтгүүлчид эрх баригчдын зүгээс дарамт шахалт, заналхийлэлд өртөх тохиолдол нэмэгдэж, бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулах явдал гарсаар байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 10-р сард Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх санаачилга гаргаж, RSF-ээс уг хуулийн төслийг сайжруулах таван үндсэн зөвлөмжийг танилцуулсан

Эдгээр зөвлөмжид сэтгүүлчийн тодорхойлолтыг нарийвчлах, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, төрийн байгууллагуудын оролцоог хязгаарлах зэрэг асуудлууд багтжээ

RSF-ийн зүгээс Монгол Улсын парламент уг хуулийн төслийг хэлэлцэхдээ эдгээр зөвлөмжийг анхаарч, хэвлэлийн эрх чөлөөг бодитойгоор хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг уриалж байна