ТАВАН ХҮН ЦАХИМ ОРЧИНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ИРГЭДЭЭС 6 ТЭРБУМЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
Нэр бүхий иргэд энэ оны гуравдугаар сараас хойш цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж улмаар арилжааны банкуудын данс ашиглан иргэдээс 6 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж Б нарын таван хүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж өнгөрсөн долоо хоногт уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.