ТӨВИЙН ДҮҮРГҮҮДИЙГ ЦАГТ 300 МЕТР.КУБ УС СОРОХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ НАСОСООР ХАНГАЛАА

GNNGNN
Jun 7, 2024  
 0
ТӨВИЙН ДҮҮРГҮҮДИЙГ ЦАГТ 300 МЕТР.КУБ УС СОРОХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ НАСОСООР ХАНГАЛАА

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр энэ сард төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж ихсэх магадлалтай байгаа тул УОК, НОК болон ОБЕГ-аас үер уснаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

ЭНЭ ХҮРЭЭНД УОК, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ, ОБЕГ-ААС ДҮҮРГИЙН ЗДТГ-УУДЫГ УС ЗАЙЛУУЛАХ НАСОСООР ХАНГАЛАА. 1 ЦАГТ 300 МЕТР.КУБ УС СОРОХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ТУС НАСОСЫГ ДҮҮРГҮҮДИЙН ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ХОРООДОД БАЙРЛУУЛАХ ЮМ.

2023 онд энэхүү ус соруулах насосноос долоог авч, нийслэлийн ЗДТГ-т хүлээлгэн өгч байсан бол энэ жил дүүрэг бүрт нэгийг олгож байгаа юм.