ТАНИЛЦ: НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БАЙРШЛУУД

GNNGNN
Sep 20, 2024  
 0
ТАНИЛЦ: НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БАЙРШЛУУД

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өнгөрсөн сараас /2024.08.01/ эхлүүлжээ. Иргэд хүнсний ногоогоо нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн 21 байршилд болж байна. “Алтан намар 2024″ арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Мөн намрын хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 23-29-нд болох юм.

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ болох гэж байгаа нь энэ.

Энэ нь Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Зөвхөн 21 аймаг гэлтгүй Монгол Улсын тэргүүлэгч, манлай хүнсний үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдийн хүртээл болгодог юм. Тиймээс хэрэглэгчид эл үзэсгэлэнг жил бүр тэсэн ядан хүлээдэг билээ.