ТАНИЛЦ: ЭНЭ САРД ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ

GNNGNN
Sep 3, 2026  
 0
ТАНИЛЦ: ЭНЭ САРД ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа. 

Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог мөнгөн тэтгэмж, олон нийтийн түшиглэсэн халамжийн үйлчилгээний тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд олгоно. Харин амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 15, 24-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд олгоно гэв.