ТӨВ АЙМАГТ 100 МЯНГА ГАРУЙ МАЛ ХОРОГДЖЭЭ
Төв аймгийн хаваржилт хүндэрсэн малчдад тусламж үзүүлэх шуурхай бүлэг ажлаа үргэлжлүүлж байна.
Төв аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрч, 100 гаруй мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд оржээ.
Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сумдын зам даваа цасанд боогдсон байна.
Иймээс малчдад өвс, тэжээл хүргэх, мөсөн зудтай байгаа сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх, өвс тэжээл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг малчдад үзүүлэх ажлуудыг яаралтай хийх, бусад тулгамдсан асуудлуудыг сонсож тухай бүрд нь шийдвэрлэх гэх мэт шуурхай арга хэмжээг авч, ажиллаж байна.