ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж. Дэлгэрсайхан, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г. Түвдэндорж, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор, НҮБХХ-ийн ТХЗ-той уялдсан төсөв хариуцсан ахлах шинжээч Нохман Иштиак нар Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал, баримтлах бодлого, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, өрийн удирдлагын стратегийн талаар илтгэл тавьж оролцлоо.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцож, санал солилцлоо.
Эдийн засаг, хөгжлийн яам Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгах олон нийт, иргэдийн саналыг яамны албан ёсны цахим хуудас болон фейсбүүк хуудсаар дамжуулан нээлттэй авч байна.
Санал авах холбоос: http://med.gov.mn/post/154222