ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ Ч СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ 1 ЖИЛ ХҮЧИНТЭЙ БАЙНА

GNNGNN
Aug 4, 2026  
 0
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ Ч СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ 1 ЖИЛ ХҮЧИНТЭЙ БАЙНА

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар А/242 дугаар тушаал гаргажээ. Энэ тушаалаар төрийн албаны шалгалтад оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтын хүчинтэй хугацааг шинэчлэн зохицуулсан байна.

Тодруулбал, ерөнхий шалгалт өгсөн иргэн тэнцээгүй тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт 1 жилийн хугацаанд хүчинтэй. Тусгай шалгалт өгч буй оролцогчдын хувьд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар тусгажээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам