БУЛГАН, ТӨВ АЙМГИЙН МАЛЫН ТАРГА ХҮЧ ДУНДЖААС ДООГУУР БАЙНА
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс хийсэн байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилт хийжээ.
Булган, Төв аймгийн үхрийн малын тарга хүч дунджаас бага, бусад аймагт дундаж болон түүнээс их байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг голчлон хийж байна.
