С.ЗОРИГИЙН АГСНЫ ХӨШӨӨГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН СБД-ИЙН ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ ГУРВАН САРААР ХАСАХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

GNNGNN
Aug 3, 2026  
 0
С.ЗОРИГИЙН АГСНЫ ХӨШӨӨГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН СБД-ИЙН ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ ГУРВАН САРААР ХАСАХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн асуудал гарсан.

Тиймээс наймдугаар сарын 1-нд нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулсан байдаг.

Ингэхдээ НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлуулсан юм.

Тэгвэл С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийн үндсэн цалинг гурван сараар хасах шийтгэлийг Хотын дарга Б.Пүрэвдагва гаргасан байна.