СУРАГЧИД ИРЭХ ДОЛОО ХОНОГООС АМАРНА

GNNGNN
Oct 26, 2026  
 0
СУРАГЧИД ИРЭХ ДОЛОО ХОНОГООС АМАРНА

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэсний дараа долоо хоног амрах хуваарьтай. Үүний дагуу сурагчид энэ сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амрах юм.

Боловсролын сайдын энэ оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэ бүтэц энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөнө.

Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан хичээлийн бүтцийг өөрчилж, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг богиносгон, эцэг эхчүүдийн саналыг харгалзан дөрвөн улиралтай болгосон юм.