243-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: ТУХАЙН БАГШ АЖЛААС ГАРАХ ХҮСЭЛТ ӨГСӨН, БИ ЦАГДААД МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА

GNNGNN
May 31, 2024  
 0
243-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: ТУХАЙН БАГШ АЖЛААС ГАРАХ ХҮСЭЛТ ӨГСӨН, БИ ЦАГДААД МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙНА

Хүүхэд зодсон 243 дугаар цэцэрлэгийн туслах багш ажлаасаа гарах хүсэлт өгчээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 243 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ БАГШ АНГИЙНХАА ХҮҮХДИЙГ УГЗ ТАТАН, ЗОДОЖ БАЙГАА БИЧЛЭГ ЦАХИМ ОРЧИНД ТҮГЭЭД БАЙНА.

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад, "Эцэг эхчүүд гомдол гаргаж, камер шалгасан. Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Мөн туслах багш маань өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан. Яг одоогийн байдлаар би цагдаагийн байгууллагат мэдүүлэг өгөх гэж байна" гэв.