СУРАГЧДЫН БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГООР НИЙСЛЭЛИЙН БҮХ МУЗЕЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

GNNGNN
Oct 28, 2024  
 0
СУРАГЧДЫН БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГООР НИЙСЛЭЛИЙН БҮХ МУЗЕЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Өнөөдрөөс /2024.10.28/ ЕБС-ийн сурагчдын бие даалтын хоног эхэллээ.

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай А/01 тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.

ЕБС-ийн бага, дунд, ахлах ангид Боловсролын сайдын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай А/350 дугаар болон 2023 оны едүгээр сарын 26-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай А/398 дугаар тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөг 2024-2025 оны хичээлийн жилд тус тус мөрдөнө.

Хичээлийн жилийн бие даалтын долоо хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл урлаг спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Бие даалтын долоо хоногт ямар чадварт суралцах вэ:

  • Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
  • Зөөлөн ур чадвар

Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:

  • Төсөлт ажил Соёл,урлаг, спортын арга хэмжээ
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:

  • Танхим Номын сан
  • Музей Үйлдвэрийн газар
  • Малчны хотонд

Нэмж дурдхад, Боловсролын сайд П.Наранбаяр ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.

Ингэхдээ Нийслэлийн сургуулиудын хувьд, 

  • Хичээлийн жилийн нэг ба хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхэлж, баасан гарагт дуусгана. Үүнээс шалтгаалж, нэгдүгээр улирлын хичэлэлэх хугацаанд хоног нэмэгдэх, хасагдах шаардлага үүсвэл гуравдугаар улирлын үргэлжлэх хугацаанд зохицуулалт хийнэ. 
  • Бие даалтын долоо хоногтой болно. Энэ долоо хоногийг хичээлийн хоногт оруулж тооцно.
  • Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын сүүлээр 11, 12-р ангийг цахимаар хичээллүүлнэ гэх мэтээр тусгажээ.