СУИС-ИЙН БҮЛЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧ Н.ШИНЭЦЭЦЭГ ХЭҮК-Т ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

GNNGNN
Sep 16, 2026  
 0
СУИС-ИЙН БҮЛЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧ Н.ШИНЭЦЭЦЭГ ХЭҮК-Т ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг өнөөдөр ХЭҮК-т гомдол гаргажээ.

Тэрбээр гомдолдоо "Монгол Улсын иргэн Наранхүү овогтой Шинэцэцэг миний дээрх тунхаглал болон хууль тогтоомжид заагдсан цаашилбал хүн болж төрсний хувьд заавал эдлэх ёстой байгалиас заяасан заяагдмал эрх эрх чөлөө минь зөрчигдсөн. Улмаар уг эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа нөхцөл байдал өөрөөс минь биш бусдаас, магадгүй хүний эрхийг хамгаалж хууль сахиулах ёстой байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа эсэхэд эргэлзэж байгаа тул танай байгууллага хандан гомдол гаргаж байна.

Хохирогч миний нэр төр, хүний эрхийг хамгаалж, нөхцөл байдлыг дордуулахгүй байх талаас дүн шинжилгээ хийж, та бүхэн байр сууриа илэрхийлэн дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна" хэмээжээ.

Өмгөөлөгч Ц.Батболд хохирогчид үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа аж.