ОН ГАРСААР 40 ХҮН УСНЫ ОСЛООР АМИА АЛДСАНААС 9 НЬ ХҮҮХЭД

GNNGNN
Jul 9, 2024  
 0
ОН ГАРСААР 40 ХҮН УСНЫ ОСЛООР АМИА АЛДСАНААС 9 НЬ ХҮҮХЭД

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ: Баяр наадмын өдрүүд аялал, амралт зугаалга эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг усны ослоос сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж байна. Он гарсаар 40 хүний амь нас усны ослын улмаас эрсэджээ. 

Олон хоногийн амралтын үеэр хүмүүс аялал зугаалгаар их явдаг. Энэ үеэр усны осол их гардаг.

Тухайлбал, 2019 оны баяр наадмын өдрүүдээр 14 хүн, 2020 онд 17 хүн, 2021 онд 26 хүн, 2022 онд 20 хүн, 2023 онд 8 хүн зөвхөн баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоор амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдсэн.

Аялж амрахдаа аюулгүй байдлаа хангах, хайртай дотно хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж аялахыг сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 5 хүн усанд осолдож амь насаа алдсан. Өчигдөр буюу даваа гарагт 3 хүн, нийслэлд 1, Увс аймагт 1 хүүхэд, Сүхбаатар аймагт 1 хүүхэд усанд осолдож, амиа алдсан байна. Он гарсаар 40 хүн усны ослоор амиа алдсанаас 9 нь хүүхэд.   

Ихэнх гол мөрөн үерийн эрсдэлтэй байгаа. Иргэд аялж, амарч явахдаа тааралдсан нуур, гол болгондоо сэлж зугаацна гэдэг нь боломжгүй. Үүнээс болж харамсалтай ослууд их гарч байна.