СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ТӨСВИЙН 331 САЯ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛИЙН САМБАР ХИЙЛГЭНЭ

GNNGNN
Mar 15, 2024  
 0
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ТӨСВИЙН 331 САЯ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛИЙН САМБАР ХИЙЛГЭНЭ

Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн төсвийн 331 сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгааны самбар хийлгэх тендер зарлажээ.

Уг тендерийг энэ сарын 13-ны өдөр зарласан бөгөөд нийт 331,650,400 төгрөг байна.

Харин 331 сая төгрөгөөр яг хэдэн ширхэг самбар хийх нь тодорхойгүй байна.

Ямартай ч дүүргийн засаг дарга Н.Алтаншагай ийнхүү сонгуулийн ажилд бэлтгэж эхэлсэн байна.