"ICETOP" ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Б.ОРГИЛ-ЭРДЭНИЙГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

"ICETOP" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнийг өнөөдөр /2025.05.05/ өглөө сүүлчийн замд нь үдлээ.
Түүнийг олон хоногийн турш гадаад улсаас эрэн хайж, нас барсан байдалтайгаар олсон юм. Тодруулбал, Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ агсан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Малайз улсын "Шангри Ла" зочид буудалд буудаллаж, тус өдрийн үдээс хойш тухайн буудлаас гарч яван түүнээс хойш ор сураггүй алга болсон байдаг.
Ингээд түүний дүү Б.Од-Эрдэнэ тус улсыг зорьж ахыгаа олсон ч, чих тавин хүлээж байсан үнэнч сонсогчдодоо харамсалтай мэдээ дуулгасан билээ.