С.ОДОНТУЯАГИЙН НӨХӨР Г.ӨЛЗИЙБҮРЭН ЕРӨНХИЙ САЙДАД ЗӨВЛӨНӨ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
Тэрбээр Шинэ Засгийн газар бүрдээд удаагүй энэ цаг үед Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхийн албан тушаалд очсон байна.
Г.Өлзийбүрэн нь ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж байсан юм.