ШҮҮХ: ХАЙЛААСТЫН ЗАМД ДОЛООН ХҮН МӨРГӨЖ, 16 НАСТАЙ ОХИНЫ АМИЙГ ХОХИРООСОН ЖОЛООЧИД ХОЁР ЖИЛ ЯЛ ОНООЛОО

GNNGNN
Sep 9, 2024  
 0
ШҮҮХ: ХАЙЛААСТЫН ЗАМД ДОЛООН ХҮН МӨРГӨЖ, 16 НАСТАЙ ОХИНЫ АМИЙГ ХОХИРООСОН ЖОЛООЧИД ХОЁР ЖИЛ ЯЛ ОНООЛОО

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөж, 16 настай охин амь насаа харамсалтайгаар алдсан юм. Тэгвэл эл хэргийг үйлдэгч жолооч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.

Мөн бусдад учирсан 164.398.151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн" байна.