НАМРЫН НЭЭЛТИЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

GNNGNN
Sep 9, 2024  
 0
НАМРЫН НЭЭЛТИЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болов

Түрүү бөхөөр

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, Монгол улсын аварга Оргихын Хангай тодорлоо

Үзүүр бөхөөр

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, “Барилга инженерийн цэргийн удирдах газар”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон тодорлоо

Их шөвгийн дөрөвт

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо “Вайт лайк” ХХК “Молор трейд” ХХК “Хангайн Ган Эрдэнэ” ХХК “Бөхбилэгт” дэвжээний бөх, Улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо “Эвт Чулуу” ХХК “Бадрах Өглөө” ХХК “Өсөх Зоос” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржын Өсөхбаяр

Дунд шөвгийн наймд

Улсын харцага Э.Ууганбаяр

Улсын начин Э.Батмагнай

Аймгийн хурц арслан Д.Алтанцоож Аймгийн арслан Ц.Төмөрцоож