ШУУРХАЙ: ОХИНЫ ЦОГЦСЫГ ШАТААСАН ГЭХ ААВ, ХҮҮ ХОЁРЫГ НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулвал, Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэгвэл тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл хөрш айлын аав, хүү хоёрыг НЭГ сарын хугацаатай цагдан хорьжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Тэднийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн прокурорын зөвшөөрөлтэйгээр нэг сарын хугацаатай цагдан хорьсон" гэлээ.
Эл хэрэгт холбогдсон сэжигтэн цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Охин бидэнтэй ногооны талбай руу явсан. Трактораас холбоотой газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй трактораар дайрсан. Тракторыг миний хүү биш би жолоодож явсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж, ногооны талбайдаа булсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
