ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ 16 ЖИЛИЙН ДАРАА БАТАЛЛАА

GNNGNN
May 4, 2024  
 0
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ 16 ЖИЛИЙН ДАРАА БАТАЛЛАА

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг нутагшуулья аяны үндсэн хөтөлбөр болох "Бүс нутгийн хөгжил" хэлэлцүүлэг эхэллээ.

Хойд бүс нутгийн цөм нутаг Булганд болж буй тус хэлэлцүүлгийн эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан салбарын төдийгүй улс эх орны хөгжлийн түлхүүр болж залах Шинжлэх ухаан, технологийн тухай хууль эцэслэн батлагдсан анхны мэдээллийг булганчуудтайгаа хуваалцлаа.

УИХ-ын өчигдрийн чуулганаар Шинжлэх ухаан, технологийн шинэчилсэн найруулгыг 16 жилийн дараа баталсан өдрийн анхны өглөөг нийт БУЛГАНЧУУДАД дуулгаснаар шинэ хуулиа өлгийдөн авч угтсан анхны аймаг болов.

 

Түүхэн үйл явдал давхцснаараа анхдагчуудын өлгий нутаг гэдгээ ийнхүү дахин баталлаа. Бид аяны хүрээнд өртөөлж явсан 11 дэх удаагийн үйл ажиллагаагаар шинэ хуулиа батлуулсан түүхэн өдөр байлаа.

Бүс нутгийн хөгжил хэлэлцүүлэг 3 дэд асуудал дор явагдана.

Тус арга хэмжээний зорилго орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновац нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, шинэ бизнесийн санаатай залсуусыг бүтээгдэхүүнээ хөгжүүлж гарааны компани байгуулж бойжиход дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн иргэдэд инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хамгийн ойрын хэрэглэгч болоход хэрэглээг ойртуулж үйлчлэх юм.