ШАТАХУУНЫ НӨӨЦ, НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙГАА ГЭВ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ШАТАХУУНЫ НӨӨЦ, НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙГАА ГЭВ

Өнгөрсөн саруудад улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсэж, эрэлт ихэссэн. Хэсэг хугацаанд хэвийн болсон ч сүүлийн өдрүүдэд дахин ШТС-уудад оочир үүссэнтэй холбогдуулан АМГТГ-аас мэдээлэл өглөө.

"Манай улс 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан болно" гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.