ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНЭД ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

"Тавантолгой түлш" ХХК үнийн талаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал "25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг бөгөөд үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Галлагааны улирал буюу тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшний борлуулалт нийслэлийн 7 дүүрэгт хэвийн явагдана" гэжээ.