ШАГАЙН ХАРВААНЫ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР ТҮРҮҮЛЖЭЭ

GNNGNN
Feb 24, 2025  
 0
ШАГАЙН ХАРВААНЫ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР ТҮРҮҮЛЖЭЭ

"Их шөвгийн эзэд" үндэсний шагайн харвааны нөхөрсөг тэмцээнд бөхчүүдийн цуваа харвааны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ.

Багийн харвааны төрөлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан Монгол Улсын Арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг тэргүүн байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг дэд байр, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.