ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН 10 ТЭРБУМЫН ГУРВАН ОРОН СУУЦТАЙ

GNNGNN
Mar 29, 2024  
 0
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН 10 ТЭРБУМЫН ГУРВАН ОРОН СУУЦТАЙ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Сайнбуянгийн Амарсайханы хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

Тэрээр 2020 онд өөрийн орлого нь 1,8 тэрбум, гэр бүлийнх нь орлого 73,6 сая байсан бол 2022 онд өөрийн орлого нь 82,7 сая төгрөг гэр бүлийн орлого нь 72,2 сая төгрөг болон буурсан гэж мэдүүлжээ. 

10,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 3 ширхэг орон сууцтай бол 107 саяар үнэлэгдэх Lexus, RX 350-тай гэжээ. 

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах 53 сая төгрөгийн хадгаламжтай, 2,9 тэрбум төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй. 

"МСГ" ББСБ, Оюуны Ундраа Групп ХХК, Эво вэлнэс компаниудаас 100 хувийн хувьцаа эзэмшдэг ажээ.