ЭРЭН ХАЙЖ БАЙСАН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олсон.