СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “БАЙР ХЯМД ҮНЭЭР ТҮРЭЭСЛЭНЭ“ ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ, НЭГ ДОР ГУРВАН ИРГЭНЭЭС 9.4 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “БАЙР ХЯМД ҮНЭЭР ТҮРЭЭСЛЭНЭ“ ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ, НЭГ ДОР ГУРВАН ИРГЭНЭЭС 9.4 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ

GNNGNN
May 12, 2025  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “БАЙР ХЯМД ҮНЭЭР ТҮРЭЭСЛЭНЭ“ ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ, НЭГ ДОР ГУРВАН ИРГЭНЭЭС 9.4 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛЖЭЭ

Цахим орчинд "Байр түрээслэнэ" гэх зар мэдээлэл байршуулан, олон иргэдийг н залилах болжээ. Тухайлбал энэ оны тавдугаар сарын 05-аас 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээслэнэ" гэх зар мэдээллийг байршуулан, нийт 3 иргэнээс 9,400,000 төгрөг авч, залилсан үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь бусдын орон сууц түрээслэн, худалдана гэх зар мэдээлэл дээрх гэрэл зургийг хуулбарлан авах эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар байр түрээслэх хэрэгцээ шаардлагатай иргэдийг мэдээллээр төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь хуурч мэхлэн авж байна

Энэ оны эхний 4 сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлээд байна. Цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна

Иргэд та бүхэн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдэд таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой