СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

GNNGNN
Sep 29, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Баасан гарагаас Монгол орны ихэнх нутгаар цаг агаарын байдал сэрүүсэж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.09.29/ Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо, Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас орж, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурахыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.