ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ИРЭХ ЦАЛИНГИЙН ЧАНАР 268 МЯНГА ОРЧИМ ТӨГРӨГӨӨР МУУДЖЭЭ
2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд инфляц 6.2 хувьтай байсан бол өнөөдөр 12 хувьд хүрээд байна. Ингэснээр ҮСХ-оос зарласан иргэдийн дундаж цалин орлого 2.5 сая төгрөгтэй тэнцэж байна гэсний дагуу тооцвол хагас жилийн дотор иргэдийн худалдан авах чадвар 10.7-12 хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар буюу 15.7 хувийн өсөлтөөр, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар буюу 36.5 хувийн өсөлтөөр тус тус нөлөөлсөн байна. Түүнчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдаг бөгөөд үүний 238 нэр төрөл нь импортынх. Харин 2026 оны 6-р сарын байдлаар импортын барааны үнэ 22.9 хувиар нэмэгджээ.
Цаашид үнэ буураагүй тохиолдолд оны төгсгөл гэхэд инфляц дахин нэг хувиар өсөх тооцоолол бий.
Энэ нь нэгдүгээр сард 2.5 сая төгрөгийн цалингийн чанар өнөөдөр үнийн өсөлтөөс шалтгаалан ойролцоогоор 2,223,000 мянган төгрөгтэй тэнцэж байна гэсэн үг.
Мөн нөгөө талд Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2025 оны эхний улиралд 5.4 хувь болж буурч байсан бол 2026 оны эхний улиралд 5.7 хувь болж өссөн байна.
Монголбанкнаас 2026 онд инфляцын зорилтот түвшинг 6.5-7.4 хувь орчимд хэлбэлзэнэ гэж тооцоолсон ч өнөөдрийн байдлаар зорилтот түвшнээс давчихаад буй. Ингэхээр төв банкнаас инфляцын өсөлтөөс шалтгаалан бодлогын хүүг 12 хувиас өсгөх боломжтой. Хэрвээ бодлогын хүү нэмэгдвэл арилжааны банкуудын зээлийн хүү нэмэгдэнэ.
