СЕХ: УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН НЭР ДЭВШИХЭД ИРҮҮЛСЭН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛД ЗӨРЧИЛ БАЙГААГҮЙ

GNNGNN
Sep 16, 2024  
 0
СЕХ: УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН НЭР ДЭВШИХЭД ИРҮҮЛСЭН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛД ЗӨРЧИЛ БАЙГААГҮЙ

   УИХ-ын сонгуулийн VII тойргоос нэр дэвшиж, сонгогдсон Л.Мөнхбаясгалан гишүүний  иргэний бүртгэлтэй холбоотой мэдээлэл цахим орчинд маргаан дагуулах болсон.

Тодруулбал, түүний Баясгалан нэрээр бүртгэгдсэн бичиг баримт, мэдээллүүд цахим сүлжээнд түгэж иргэд "Худал баримтаар  сонгуульд оролцсон бол нэр татуулах үндэслэл болох биш үү, Баясгалан гэж нэр дэвшигч байхгүй, түүнд санал өгсөн ч хүн байхгүй “зэрэг асуудлыг хөндсөн юм.

        Энэ талаар бид Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нэр дэвшигчийн бүртгэл мэдээлэлд зөрчил гарсан эсэхийг тодруулахад “УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн бүртгэл мэдээлэлд ямар нэгэн зөрчил байхгүй. 2024 оны УИХ-ын сонгуулийн холбогдох баримт бичгүүд Л.Мөнхбаясгалан нэрээр ирсэн” гэв.

            Л.Мөнхбаясгалан нь Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй, “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжилга”, “Гэргий” нэвтрүүлгийн санаачлагч, ерөнхий продюсер гэдгээр нь олон нийт мэднэ. Тэрбээр 

1998-1999 онд "Сэрүүлэг" сонинд сурвалжлагч

1999-2000 онд Эргүүлэг сонинд сурвалжлагч, ерөнхий эрхлэгч

2003-2005 онд Өдрийн сонинд сурвалжлагч

2005-2007 онд “Ардын эрх” сонинд тоймч

2007-2008 онд Өдрийн сонинд тоймч

2009-2012 онд “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч

2012-2014 онд “Шонхор” телевиз ерөнхий захирал

2015-2016 онд “2-р суваг” телевиз ерөнхий захирал

2017-2024 онд “Амьдрал фильм”-ийн ерөнхий захирал