ЦЕГ: ӨМНӨГОВЬ АЙМАГТ НОЦТОЙ ОСЛЫН УЛМААС БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД НАС БАРСАН
ЦЕГ-аас ойрын өдрүүдэд гарсан ноцтой ослын талаарх мэдээлэл өглөө. ЦЕГ-аас "Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд 15,50 минутын орчимд парк дээр тоглож байсан залуу ухаангүй байдалтай байж байгаад нас барлаа гэх мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад галзуу хулгана тоглоом дээр тоглож байгаад буухдаа ухаангүй байсан. Улмаар нас барсан байсан нь тогтоогдсон. Одоогоор нас барсан шалтгааныг тодруулахаар шалгаж байна. Насанд хүрсэн , тухайн газар цагийн ажил хийдэг хүн байсан. Хохирогч эрүүл мэндийн шалтгаантай байсан уу үгүй юу гэдэг нь задлан шинжилгээний дүнд тодорхой болно.
Мөн 5 дугаар сарын 28-нд 18:30 минутанд Өмнөговь аймгийн Ханбогд суманд ослын дуудлага ирсэн. Замын зорчих хэсэгт зорчиж явсан том оврын тээврийн хэрэгсэл жижиг оврын суудлын машин мөргөсөн ноцтой осол гарсан байсан. Ослын улмаас суудлын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа" гэв.
-Машинд хэдэн хүүхэд явсан бэ
-Шалгалтын явцад зугаалгаар явсан уу, бусад байдлаар зорчиж явсан уу гэдэг нь тогтоогдоно. Араас нь мөргөсний улмаас амь насаа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.