СЕХ-НООС "САНАЛ АВАХ ЗАГВАР ГЭР"-ИЙГ ЯЛАЛТЫН ТАЛБАЙД ТОХИЖУУЛЖЭЭ

GNNGNN
Jun 2, 2024  
 0
СЕХ-НООС "САНАЛ АВАХ ЗАГВАР ГЭР"-ИЙГ ЯЛАЛТЫН ТАЛБАЙД ТОХИЖУУЛЖЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооноос “Санал авах загвар гэр”-ийг Ялалтын талбайд  тохижуулжээ. Иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах боломжтой.

“Санал авах загвар гэр” амралтын өдрүүдэд ажиллана гэж СЕХ-ноос мэдээлэв. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөхдөө сонгогчид хоёр тусдаа саналын хуудас бөглөнө. Эхний хуудаст тойрогт нэр дэвшигчдийг сонгох хэсэг, дараагийн хуудаст нам эвсэлд санал өгөх хэсэг бий. Хуулийн дагуу зургадугаар сарын 09-ний өдрөөс Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагт дуусгавар болно.