САЙД АСАН Р.БУРМААГИЙН ХҮҮ Ц.ТЭМҮҮЛЭНГИЙН БҮХ МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

GNNGNN
Jun 10, 2024  
 0
САЙД АСАН Р.БУРМААГИЙН ХҮҮ Ц.ТЭМҮҮЛЭНГИЙН БҮХ МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн сүүлийн өдрүүдэд АНУ-аас шууд дамжуулалт бичлэг хийж, хар тамхи худалдан борлуулдаг, хэрэглэдэг гэх хүрээллийн тухай мэдээлэл хуваалцах болсон.

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодис худалдсан, худалдан авсан байж болзошгүй гэх гурван бүлэг бүхий 20 хүнийг саатуулан шалгасан. Үүнээс гуравт нь цагдан хорих арга хэмжээ авч, шалгаж буй гэх мэдээлэл бий.

Тухайн ажиллагааг Ц.Тэмүүлэнгийн шууд дамжуулалт хийх үеэрээ ярьсан мэдээллийн мөрөөр явуулсан гэж эх сурвалж мэдээлсэн. Гадаадад амьдардаг энэ залуу лайв хийх бүртээ өөр өөр агуулгатай нэр бүхий хүмүүс, тэдний хамаарал холбоог тайлбарласан мэдээлэл хийгээд байгаа.

Цаашид цагдаагийн байгууллага Ц.Тэмүүлэнгийн хэлсэн, ярьсан бүхий л мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулах аж. Ингэээд нөхцөл байдал хэрхэн тогтоогдох, түүний эл мэдээллүүд үнэн зөв үндэслэлтэй эсэхийг тогтоох үйл ажиллагаа үргэлжилж хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч болох асуудал хөндөгдөнө. Хэрвээ тогтоогдохгүй бол Ц.Тэмүүлэн өөрөө худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан үндэслэлээр шалгуулах юм байна.

Ташрамд дурьдахад, Р.Бурмаа хоёр хүүтэй. Том хүү Ц.Төгөлдөр нь Берлин хотод ажиллаж амьдарч байсан гэх мэдээлэл байна. Харин бага хүү Ц.Тэмүүлэн барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг “Хар сүлд” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байжээ.