ЭНЭ САРЫН 3-НД СЭТГҮҮЛЧ НАР ЖАГСАНА

GNNGNN
May 1, 2024  
 0
ЭНЭ САРЫН 3-НД СЭТГҮҮЛЧ НАР ЖАГСАНА

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ТАВДУГААР САРЫН 3-НД "ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДАВ" ЖАГСААЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛЭЭ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, “2020 онд Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн 13,14 заалтад Худал мэдээлэл тараах гэх заалт орсон бөгөөд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 нэгжээс нэг мянга 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байна.

Иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажиллагсдыг Эрүүгийн хуулийн 13,14 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд ялагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж буй нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлах, гэрийн хорионд оруулах, нэг асуудлаар олон газарт зэрэг хэрэг үүсгэх, ялагдагчаар татсан нэрийдлээр ажлаа хийх нөхцөлийг нь хазаарлах зэргээр Хэвлэлийн эрх чөлөөг хясан боогдуулах болов. Иймд сэтгүүлчид бид нэгдэх хэрэгтэй” гэлээ.

Мөн сэтгүүлч З.Боргилмаа “Сэтгүүл зүйн эрх чөлөө үгүй болбол иргэн та ч үг хэлэх эрхээ боолгоно гэсэн үг. Сэтгүүлчид төрийн нууц гэсэн тэсрэх бөмбөгтэй талбайд ажиллаж байна” гэв.