С.АМАРСАЙХАН ХОЁР ДАХЬ ЗАСГИЙН ГАЗРААСАА ХӨӨГДЛӨӨ

GNNGNN
Sep 16, 2026  
 0
С.АМАРСАЙХАН ХОЁР ДАХЬ ЗАСГИЙН ГАЗРААСАА ХӨӨГДЛӨӨ

Ерөнхий сайд Н.Учрал дөнгөж сая цахим хуудаснаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэж мэдэгдлээ.

Ийнхүү өөрөөр хэлбэл, С.Амарсайхан сүүлийн хоёр Засгийн газраас дараалж хөөгдсөн сайдаар тодроод байна. Сануулахад, Г.Занданшатарын Засгийн газрын үед Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийнхаа эсрэг байр суурь илэрхийлж, ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан үндэслэлээр хөөгдөж байсан юм.