Т.ХАСБААТАР: Л.ГАНТӨМӨРИЙГ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАЖ ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЖ БАЙНА

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "Манай холбоо хуралдаж, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.1, 16.2, 17.1.1, 39.2, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.1.11 Сонгуулийн тухай хуулийн 4.1, 4.2.2, 5.2 заалтад үндэслэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Ардчилсан намын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай" гэж мэдэгдэл гаргалаа.
Цаашид тус шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг Ардчилсан намын шат шатны байгууллагууд болон Ардчилсан намын нийт гишүүдэд үүрэг болгосугай гэх мэдэгдлийг гаргасан.
Монгол Улс 2016 оноос хойш сөрөг хүчингүй явж ирлээ. Л.Гантөмөр Шадар сайдын албан тушаалд очиж Ардчилсан намыг МАН-ын карман (халаасны)-ы нам болгосон. Ардчилсан намын тамга МАН-ын даргын сейфэнд хадгалаатай байгаа. Ардчилсан намын үнэт зүйл бодлогоосоо Л.Гантөмөр урвасан. "МАН-ын батлахыг нь өг" гэж ерөнхий сайдад хэлнэ гэв.