“ПРИУС“ МАРКЫН АВТОМАШИНЫГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
/2024.11.09/ Приус маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний 12:45 цагт “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин мөргөөд явсан байна” гэх дуудлага мэдээлэд бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу алба хаагчид осол болсон газарт шуурхай очиж шалгахад Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь иргэн “А”-ын эзэмшлийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулан, улмаар тээврийн хэрэгслээ орхиж, хэргийн газраас зугтсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.