П.МӨНХТУЛГА: ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД СӨРӨГ ХҮЧИН ДЭНДҮҮ СУЛ БАЙСАН. ОДОО БИД ШАХАЖ АЖИЛЛАНА

GNNGNN
Jul 2, 2024  
 0
П.МӨНХТУЛГА: ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД СӨРӨГ ХҮЧИН ДЭНДҮҮ СУЛ БАЙСАН. ОДОО БИД ШАХАЖ АЖИЛЛАНА

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Тус ёслолын дараа цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Иргэдийн төрд итгэх итгэл шаландаа уначихсан шүү дээ. Шинэ хүмүүсээ хүртэл эргэлзээтэй сонгодог болчихсон. Энэ бол шинэ, хуучин гэлтгүй төрд итгэх итгэл алдагдсаных л байгаа юм. Тийм болохоор энэ удаагийн парламентад хүчний харьцаа ойрхон учраас бие биедээ хяналттай ажиллах байх. Энэ удаагийн парламентад сөрөг хүчин сайн ажиллаж шударга төрийг байгуулна.

Манай тойрогт малчдын асуудал хамгийн ихээр тулгамдаж байгаа. Мөн аймгийн төв болон суурин газруудад ажлын байрны асуудлууд байна. Тийм болохоор би Аж Үйлдвэрийн байнгын хороонд орж ажиллах зорилготой байгаа.

Олонх нь сонгогдчихсон байгаа намын тал албан ёсоор урилга гаргах ёстой. Тэгээгүй тохиолдолд бид ямар нэгэн зүйлийг ярих эрхгүй. Миний хувь гишүүний байр суурь бол бид сөрөг хүчнийхээ ажлыг л хийх ёстой" гэлээ.