П.ДЭЛГЭРНАРАН: АРАВДУГААР САРД БАГТААД БҮХ ШАТНЫ ИТХ БАЙГУУЛАГДАНА

GNNGNN
Oct 11, 2024  
 0
П.ДЭЛГЭРНАРАН: АРАВДУГААР САРД БАГТААД БҮХ ШАТНЫ ИТХ БАЙГУУЛАГДАНА

Сонгуулийн санал хураалт хаагдсаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Улсын хэмжээнд 2,230 хэсгийн хороо 20.00 цагийн байдлаар хаалгаа барилаа. Нийслэлийн сонгуулийн хороо дүнгээ удахгүй дамжуулна. Аймгууд өөр өөрсдийн сонгуулийн хороодод дэлгэц байршуулан тухайн нутаг дэвсгэртээ дүнг дамжуулан үзүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт хийсэн. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 53.1 хувьтай хаагдлаа. Нийт 2,107,000 сонгогчоос 1,119,600 хүн саналаа өгсөн байдалтай байна. Үүн дээр бага зэрэг тоон дүн нэмэгдэнэ. Алслагдсан, интернетгүй сумын хэсгийн хороодынх хараахан ирж амжаагүй байгаа.

Хэдхэн минутын дараа аймаг, нийслэл өөрсдийн шугамаар дүнгээ дамжуулна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг гаргаад долоо хоногийн дотор тухайн шатны ИТХ-даа өргөн барих хуультай. Өргөн барьснаас хойш ИТХ нь 14 хоногийн дотор шинээр байгуулагдах ИТХ-ын анхдугаар чуулганыг зарлах хуулийн зохицуулалттай. Аравдугаар сард багтаад бүх шатны ИТХ байгуулагдах байх. Зарим газар дүн тэнцсэн асуудал гарвал шуурхай зохион байгуулна" гэлээ.