ПАРЛАМЕНТАД СУУДАЛ АВСАН 4 НАМ, НЭГ ЭВСЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮНЭЭ ДЭВШҮҮЛНЭ
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж, дүнгээ танилцуулсан билээ. Тэгвэл шинээр бүрэлдэх парламентын зарим сонин хачнаас та бүхэнд хүргэж байна.
Монголчууд ээлжит парламентаа эмхлэн байгуулж буй ч хоёр жилийн дараа төрийн тэргүүнээ сонгоно. Өөрөөр хэлбэл улирч буй 8 дахь удаагийн парламентаар Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох хуулийг баталсан байдаг. Хууль батлагдсанаас хойших хамгийн анхны зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч бол Ухнаагийн Хүрэлсүх. Улс төрийн хүрээнд дээрх хуулийг түүнд зориулж баталсан гэж ярих нь ч бий.
Тэгвэл одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2026 онд дуусахтай холбогдон шинэ парламентыг бүрдүүлж байгаа 4 нам, нэг эвслээс хэн нь дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх вэ гэдэг нь татаж буй. Ямартай ч улс төрийн нам, эвслүүдийн өрсөлдөөн нэлээд ширүүсэхээр байгаа аж.