ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХАЛАХ ТУЛ НАРШИЛТААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

GNNGNN
May 20, 2024  
 0
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХАЛАХ ТУЛ НАРШИЛТААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ингэхдээ, 

Наранд аль болох бага яв. Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэ. Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.

Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэ.

Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгнө.

Шингэнийг аль болох ойр, ойрхон ууж байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.